2015 оны гуравдугаар сарын 29 нд өвөл унаагүй их цас орлоо. Хөдөө
аж ахуйн хуучин автобусны буудал одоо таксины зогсоол болжээ. Шорлог аваарай
гэж хашхирах хоёр залуу. Богино улаан банзалтай тод ягаан өнгөөр уруулаа будаж, өндөр өсгийт дээр
сурамгай зогсох эмэгтэйчүүд. Нэг
хэсэг нь хоорондоо маргалдаж, бусад нь бие биетэйгээ юм ярьж зогсоно. Эдгээр
эмэгтэйчүүд бол “биеэ үнэлэгчид”.
28-аас 29-нд шилжих шөнө 00:54минутанд. Цагдаад баригдсан машины ард
суулаа.Цагдаа тэднээс асуулт асууж харин тэд хэзээний сайн танилууд шиг “юу байхав дээ саяхан л гарч ирлээ, манай Х төрсөн
хэд хоногоос ажилдаа орно гэсэн ” гэх мэтийг ярьж явав. Нэг нь 40 шүргэм
эмэгтэй, хоёр нь 20 гаруй насны залуухан
охид.
Хуулиараа биеэ үнэлэхийг хориглож, хэрвээ үнэлсэн тохиолдолд хуулийн
хариуцлага хүлээлгэх тогтолцоо бий.
Гэтэл өнөөдөр үүнээс өөр ажил хийж чадахгүй, мөнгө олох хэрэгтэй гэсэн
үгээр халхавч хийн цасан шамарга дунд чичгэнэн зогсож байна. Уншигч та бүхэнд
эдгээр эмэгтэйчүүдийн нэгэнтэй хэсэг зуур ярилцсанаа товчлон хүргэе.\өөрийгөө
Сарнай гэж танилцуулав\
Сур: Гадаа их хүйтэн байна. Шилэн трикотой даарахгүй байна уу?
Сарнай: Даарлаа гээд яах вэ дээ. Мөнгө олох гэж ажил хийж байна ш дээ.
Сур: Өдөр бүр энд ирдэг үү, амьдралдаа хүрэлцэхээр мөнгө олдог уу?
Сарнай: Өдөр бүр ирдэггүй. Амьдралд маань хангалттай хүрдэггүй. Гэрт маань
надаас өөр ажил хийдэг хүн байхгүй.
Сур: Өөр ажил хийх бодол байгаа юу?
Сарнай: Өөр ажил хийвэл өдөр бүр тогтсон цагт ажилд явах хэрэгтэй болно.
Миний бие муу болохоор өөр ажил хийж чаддаггүй...
Тус хорооны цагдаа нарын хэлж байгаагаар бол ихэнх нь өөрсдийн дураар биеэ
үнэлдэг бол хааяа нэг дарамтад өртөж биеэ үнэлж байгаа охид байдаг. Дарамтад өртсөн
охидын хувьд орон нутгаас ирсэн эсвэл харж хандах хүнгүй хүүхдүүд байдаг.
Бидэнд баригдаж арга хэмжээ авхуулж , хүчирхийлэл дарамтад өртсөнөө хэлбэл бид
хуулийн дагуу хандах ёстой газруудад нь ханддаг гэлээ.
Өвөл, зун, хавар, намар. Хөдөө аж ахуйн автобусны буудал,
Улаанбаатар зочид буудлын урд хэсэг, Саппорогийн автобусны буудлын хойд хэсэг. Гулгаа массаж, саун, алжаал тайлах төв, зочид
буудал гэх олон газруудаас эдгээр эмэгтэйчүүдийг олж болно. Энэ ажлыг хийх нас
нь улам залуужиж, биеэ үнэлэгчдийн эгнээнд өөрийн дураар болоод өрөөлийн
шахалтаар орох нь өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.