Нийгмийн
даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн
даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталсан.
Шинэчлэгдсэн журмаар Эрүүл мэндийн
даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан 3 жил буюу
2012.01.01-ээс 2015.01.01-ний хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас
тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагч энэ урамшуулалд хамрагдах
боломжтой. Үүний тулд
хавдрын, ерөнхий,
харшлын гэсэн оношлогоо, шинжилгээний 3 багцаас сонгон
нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий 82 эмнэлгүүдэд, харьяалал
харгалзахгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй болж байгаа
юм байна.
Даатгуулагч
та эрх үүссэн эсэхийг шалгахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn вэб сайтны баруун хэсэгт байрлах “Эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах
эсэхээ шалгах” хэсгээр орж шалгах эсвэл харьяа аймаг,
дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандан шалгуулах боломжтой.
RSS Feed
Twitter
10:08 PM
Unknown

0 comments:
Post a Comment